| | USD/MNT 0₮

Хотын дарга Х.Нямбаатарын хоёр орлогчийн ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажилладаг. Харин Нийслэлийн хоёр орлогч УИХ-ын Гишүүн болсон юм. Иймд Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өчигдөр /2024.07.03/ хоёр орлогчоо нөхөн томилсон билээ. Тодруулбал, Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томилсон. Харин ЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томилон ажиллахаар боллоо.

Ийнхүү бид дээрх хоёр орлогч нарын Хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдээлж хүргэе.

Н.Мандуулын хувьд: 2022 оны мэдүүлгээр 180 саяын үнэтэй Нийтийн орон сууц 1, 60 саяын үнэтэй Wrangler Jeep 1ш, Нийт орлого 217 сая 232 төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 1 сая 200 мянга, 69 сая 506 мянган төгрөгийн үнэт эдлэл, 27 сая 967 мянган төгрөгийн дотоодын банкны хадгаламж, Хөрөнгө оруулалтын индекс сан Бусад, Эрдэнэс Таван Толгой ХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Эрдэнэс Таваг Толгой ХК Хувьцааны тоо  750ш, 1072ш, 1072ш, 126 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж мэдүүлсэн байна.

Л.Хосбаярын хувьд: 2023 оны мэдүүлэгт нийт орлого 67 сая 480 мянган төгрөг, гэр  бүлийн нийт гишүүдийн орлого 162 сая 200 мянган төгрөг, 800 сая төгрөг бүхий нийтийн орон сууц 1ш, 330 сая төгрөгийн үнэ бүхий lexus rx 330 сая, 75 сая төгрөгийн үнэ бүхий 07,2 метр квадрат газар 2ш, 900 м2 газар 1Ш, УҮҮО ХХК, Хоум Инновэйшн ХХК хувьцааны тоо 700ш, 10000ш гэж мэдүүлсэн аж. Харин ногдол хувь нь 7.49 гэж мэдүүлжээ. 

 

Сэтгүүлч: А.Булганчимэг

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.