| | USD/MNT 0₮

ХАЛДВАРЫН ГОЛОМТ БОЛООД БУЙ ИТАЛИ УЛСААС 300 ИРГЭН ЯАРАЛТАЙ ИРЭХ ХҮСЭЛТЭЭ ТАВЬЖЭЭ

Шинэ төрлийн коронавирусын халдвар дэлхийн 170 гаруй оронд эрчимтэй тархснаас Итали болон Иран улсад хамгийн тархалттай өвчлөл өндөр болоод байна. Тухайлбал, Итали улс хяналтаа алдаж, өнгөрсөн 24 цагийн байдлаар 627 хүн уг халдвараар нас барсан гэх эмгэнэлтэй тоо баримт байна. Тухайн улс оронд манай улсын иргэд олон байгаа бөгөөд Монголдоо ирэх хүсэлтээ уламжилсан байна. 

Монголын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад дахь, хүндэтгэн үзэх шалтгаантай монголчуудаа тусгай үүргийн онгоцоор авчрах ажлыг зохион байгуулж өнөөдрийн байдлаар 983 зорчигч эх орондоо ирж, тусгаарлагдаад байна.

Дэлхий дахинд коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор гадаадын улс орнуудаас  эх орондоо ирэх хүсэлтэй монголчууд ЭСЯ-ндаа хүсэлт гаргасаар байгаа юм. Тухайлбал, Италиас 300 орчим иргэн эх орондоо яаралтай ирэх хүсэлт тавьжээ.

Улсын онцгой комиссоос "Эхний чартер нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын 14 хоног дууссаны дараа дараагийн чартер нислэгийг хийнэ" гэж мэдээлэв. Дараагийн чартер нислэгийг аль улсаас эхэлж, иргэдээ авчрах асуудлыг Зам, тээврийн хөгжлийн яам судалж байгаа ажээ.

Харин ард иргэдийн зүгээс халдварын голомттой бүс нутгаас иргэдээ татахыг түр азнахыг хүсч байгаа юм. Учир нь гадаадаас тусгай үүргийн онгоцоор авчирсан иргэдээс халдвар илрээд байгаа тул ийнхүү түр азнаж, өвчин намдтал иргэдээ татахгүй байхыг хүслээ. 

Италиас 300 орчим иргэн эх орондоо яаралтай ирэх хүсэлт тавьжээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.