| | USD/MNT 0₮

Дүүрэг, хороодын ажил яаж хийдгийг Ж.Алдаржавхлан дарга яруу тодоор харуулна

УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт Хан-Уул дүүргээс их хуралд нэр дэвшсэн Засаг дарга Ж.Алдаржавхлан төрд Хан-Уулчуудаа төлөөлөхөөр сонгогдлоо. Түүний хувьд энэ дүүрэгт 7 жил 6 сар ажилласан дүүрэг хороодын ажлаа маш сайн мэднэ. Хороод дүүрэгтээ хамгийн их ажил хийж, бүтээн байгуулалтыг өрнүүлсэн байдаг. Одоо ч сургууь, цэцэрлэг барих ажлыг үргэлжлүүлэн хийлгэж байгаа. Тус дүүрэгт хүн ам шилжин суурьших хэрээр сургууль цэцэрлэгийн хүртээмж бага муу байгаа учраас сул газруудын зөвшөөрлийг цуцлуулж, гэрчилгээг нь дүүргийн мэдэлд авч сургууль цэцэрлэг бариулах ажлыг хийлгэж байгаа нь сонгогчдын Ж.Алдаржавхланг сонгох нэг шалтгаан болсон гэх. Тэрбээр их хуралд гараад дүүрэг, хороодын ажил хэрхэн яаж хийдгийг л харуулах зорилготой их хуралд нэрээ дэвшүүлсэн юмаа гэж сонгуулийн сурталчилгааны үеэр иргэд сонгогчдод өөрийгөө танилцуулаад яваад байсан. Мөн түүний хийсэн нэг том ажил бол 20 минутын хот хөтөлбөрийг анхлан санаачилсан. Энэ хөтөлбөр нь эрх барих намын Мөрийн хөтөлбөрт албан ёсоор орж, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль болон батлагдан гарсан билээ.

Тэгвэл Ж.Алдаржавхлан энэ удаагийн сонгуульд 3 мандаттай Хан-Уул дүүргээс гурваар гарч ирж, иргэдийнхээ итгэлийг өвөртөлж авлаа. Одоо тэгээд их хуралд дүүрэг хороодын ажил хэрхэн яаж явагддагийг яруу тодоор харуулах бизээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.