| | USD/MNT 0₮

Өнөөдөр СЕХ хуралдана

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль өнгөрсөн баасан гарагт болж өндөрлөсөн. Тэгвэл өчигдөр СЕХ-оос мэдээлэл хийх үеэрээ "Гар тооллого дууссаны СЕХ хуралдаанаа хийж, хамгийн их санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох шийдвэр гаргана" гэж мэдээлсэн юм.

Ийнхүү өнөөдөр СЕХ хуралдаж, санал хураалтын дүнг нэгтгэн сонгуулийн дүнг гаргаж, тойрогтоо хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргана. Үүний дараа 2024 оны ээлжит сонгуулийн дүн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Ерөнхийлөгч болон УИХ-д өргөн барих ажээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.