| | USD/MNT 0₮

МОНГОЛ УЛСАД КОВИД 19-ИЙН ХАЛДВАР ДӨРВӨӨР НЭМЭГДЭЖ 10 БОЛЛОО

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийж байна.

Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр  гуравдугаар сарын 17-ны өдөр ирсэн 4 иргэнээс /2 эмэгтэй, 2 эрэгтэй/ COVID-19 вирус илэрч Монгол Улсад нийт 10 тохиолдол бүртгэгдлээ" гэв.

Ийнхүү манай улсад зургаан тохиолдол бүртгэгдэж эмчлүүлж байсан бол дөрвөөр нэмэгдэж 10 боллоо.

Хамгийн гол нь иргэдийг айж сандралгүй, хувийн ариун цэврээ сайтар сахиж, амны хаалтаа тогтмол зүүж, гадуур тэнэхгүй байхыг Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ээс анхааруулж сэрэмжлүүлсээр байна.  

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр гуравдугаар сарын 17-ны өдөр ирсэн 4 иргэнээс /2 эмэгтэй, 2 эрэгтэй/ COVID-19 вирус илэрч Монгол Улсад нийт 10 тохиолдол бүртгэгдлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.