| | USD/MNT 0₮

Сонгуульд өвдөг шороодсон Засаг дарга Н.Баярмөнх ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ

УИХ-ын энэ удаагийн сонгууль өнгөрсөн баасан гарагт болж өчигдөр нэгдсэн дүн мэдээллээ бататган гаргалаа. Энэ удаагийн сонгуульд Нийслэлийн дүүргүүдээс 6 дүүргийн Засаг дарга сонгуульд өрсөлдсөн. Тэдний нэг нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх байв. Тэрбээр сонгуульд өвдөг шороодсон. Засаг даргын ажлаа шаггүй сайн хийж байгаа тэрбээр ажлаа хүлээлгэж өгөх болно гэж туньжээ. Хэнд тунив, намдаа юу, эсвэл сонгоогүй тойргийнхондоо юу. Олон хүн Засаг даргын ажлаа үргэжлүүлэн хийгээрэй, юм нэгээр дуусахгүй, дараагийн сонгуульд нэр дэвшээрэй гэж урам хайрлажээ.

Ямартаа ч тэрбээр "Хамгийн олон хүн амтай, хамгийн олон сонгогчтой дүүрэгт нэр дэвшлээ. 49 мянга орчим хүн надад итгэл хүлээлгэж санал өгсөн. Та бүхэндээ баярлалаа. Хүн амын тоог төлөөлөлтэй харьцуулахад зөрүүтэй байсан ч намайг дэмжиж байгаа олны итгэлийг мэдэрсэн өдөр байлаа. Цаашид улс төрийн хариуцлага хүлээж Засаг даргын үүрэгт ажлаа өгөх болно. Баярлалаа та бүхэндээ" гэж сэтгэгдэлээ хуваалцжээ.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.