| | USD/MNT 0₮

СОНГУУЛЬ 2024: Сонгогчдын ирц 19:00 цагийн байдлаар 57.5 хувьд хүрлээ

УИХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн. Түүнээс хойш 12 цагийн дараа буюу 19:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 57.5 хувьд хүрлээ.

Аймгуудаас Завхан аймаг хамгийн өндөр буюу 64.7 хувийн ирцтэй байгаа бол хамгийн бага ирцтэй нь 52.2 хувийн ирцтэй Дархан-Уул аймаг байна. Нийслэлийн дүүргүүдийн тухайд хамгийн өндөр ирцтэй нь 63.9 хувийн ирцтэй Багахангай, хамгийн бага ирцтэй нь 54.2 хувийн ирцтэй Налайх дүүрэг байна.

Мөн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эрэгтэй сонгогчдын 54.2, эмэгтэйчүүдийн 61.7 хувь нь саналаа өгчээ.

20-34 насны сонгогчдоос бусад насны сонгогчдын ирц 50-иас дээш хувьд хүрээд байна

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.