| | USD/MNT 0₮

СЕХ: Өнөөдөр 22:00 цагт сонгуулийн санал хураалтын үр дүнг шууд дамжуулах хүргэнэ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураах үйл ажиллагаа өнөөдөр /2024.06.28/ өглөөний 07:00 цагт эхлэж оройны 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Өнөөдөр 11:40, 17:00, 21:00 цагуудаас сонгуулийн ирцийн мэдээллийг албан ёсоор зарлана гэдгээ Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдээд байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнг "санал тоолох машин"-аас гадна, гараар 100 хувь хяналтын тооллого хийгдэнэ гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн юм.

Тэгвэл өнөөдөр 22:00 цагт сонгуулийн санал хураалтын үр дүнг СЕХ-ноос шууд дамжуулах хүргэх ажээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.