| | USD/MNT 0₮

Газын зурваст амь насаа алдсан хүүхдийн тоог НҮБ зөрүүтэй мэдээлжээ

2023 оны аравдугаар сарын 7-нд Хамасын зэвсэгт хүчин Израиль руу довтолж эхэлсэн. Улмаар Хамасын хуурай газрын зэвсэгт хүчин Газын зурвасыг давж хэд хэдэн сууриныг эзэлж 150 гаруй хүн барьцаалсан юм. Хамас нь Палестины Исламист үзэл санаатай бүлгэм бөгөөд одоог хүртэл газын зурвасыг бүсэлж дайн үргэлжилж буй. Тус бүлэг одоогийн Израил, Газын зурвасын нутаг дэвсгэрийн хамарсан Исламын үзэл санаанд тулгуурласан Палестин улс байгуулахыг эрмэлздэг аж.

Тэгвэл одоогоор Газын зурваст нийт 30 мянга орчим хүн амь насаа алдсан ба үүнээс хэд нь хүүхэд байсан тухай НҮБ зөрүүтжй мэдээлсэн байна. Тодруулбал, тавдугаар сарын 6-нд НҮБ Газад нийт амь насаа алдсан 35 мянган иргэн байгаа ба үүнээс 9500 эмэгтэй, 14500 хүүхэд байна гэж мэдээлсэн. Гэтэл хоёр хоногийн дараа 4,959 эмэгтэй, 7,797 хүүхэд гэсэн тоо баримтыг шинэчилжээ.

Учир нь Эрүүл мэндийн яамнаас гаргасан тоо баримт  нас баралтын бүртэл зөрүүтэй байгаа аж.

 

Эх сурвалж: Eliefweb

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.