| | USD/MNT 0₮

О.Батхүү: Энэ сонгуульд “Үндэсний эвсэл” намыг анхнаас нь оролцуулахгүй байх, үйл ажиллагаанд нь саад тотгор учруулж байна

Үндэсний эвсэл намын байранд 300 Хятад иргэн ажиллаж, сонгуулийн сурталчилгаа болон бусад намыг харлуулах үйл ажиллагаа хийж байна гэж Нэгүүн.мн мэдээллийн сайт өнөөдөр мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээллийг Үндэсний эвсэл нам үгүйсгэж мэдэгдэл өгсөн юм. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид тус намын байранд нэвтэрч, өрөөнүүдийг битүүмжилж нэгжлэг хийлээ.

Энэ тухай Үндэсний эвсэл намаас жагсаалтаар нэр дэвшигч О.Батхүү ийн мэдээлэв. Тэрбээр, “Сонгууль дуусахад гурав дөрвөн хоногын хугацаа үлдлээ. Энэ сонгуульд үндэсний эвсэл анхнаас нь оролцуулахгүй байх, үйл ажиллагаанд нь саад тотгор учруулах ийм үйл ажиллагаа явуулж байна гэж харж байна. Та бүхэн мэдэж байгаа манай намын тэргүүн Н.Номтойбаярыг сонгуульд оролцуулахгүй гэсэн СЕХ-оос шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь хууль зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж мэдээлэв.

Уншигч та дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс хүлээн авч үзнэ үү

ЛИНК: https://fb.watch/sWckupiV2l/

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.