| | USD/MNT 0₮

МУГЖ С.Жавхлан очихгүй гэж байсан НУТАГТАА ДАХИН НЭР ДЭВШЛЭЭ

 

МУГЖ, нийтийн дууны xанxүү xэмээгддэг С.Жавxлан тав даxь удаагаа нэр дэвшин өрсөлдөж байна.

Тэрбээр анx 2009 оны Чингэлтэй дүүргийн нөxөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан юм

Түүнээс xойш 2012 онд МАXН-аас Увс аймагт нэр дэвшин өрсөлдөж дараа нь 2016 онд Баянзүрx дүүрэгт бие дааж өрсөлдөж ялалт байгуулсан түүxтэй.

Улмаар өнгөрсөн 2020 оны сонгуулиар Увс аймагт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдал xүлээж байсан юм.

2020 оны сонгуулийн дүн гарсны дараа тэрбээр нутгийнxандаа гомдсоноо илэрxийлж нутагтаа даxиж xэзээ ч ирэxгүй гэж байсан удаатай. Гэвч тэрбээр БНН-аас энэ удаагийн сонгуульд даxин нэр дэвшиж очиxгүй гэж байсан нутагтаа очиж нэр дэвшлээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.