| | USD/MNT 0₮

Б.Очирваань: Өөрийн төсөөлж, зорьж байснаас илүү маш олон гайхалтай зүйлийг мэдэрлээ

“Манчестар Юнайтед” клубийн дэмжигч Б.Очирваань 14000 км замыг дугуйгаар туулж, өөрийн шүтээн хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй уулзаж, мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй, “Манчестар Юнайтед” багийнхаа Олд Траффорд цэнгэлдэхэд хөлбөмбөг тоглосон. Тэрээр мөрөөдлөө биелүүлэн өнөөдөр /2024.06.11/ эх орондоо ирлээ. Б.Очирваань “Өөрийн төсөөлж, зорьж байснаас илүү маш олон гайхалтай зүйлийг мэдэрлээ. Өөрийнхөө дэмждэг хөлбөмбөгчинтэй, дэлхийн хамгийн агуу дасгалжуулагчтай уулзаж, дэлхийн хамгийн гайхалтай цэнгэлдэх хүрээлэнд орж, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна. Дугуйгаар аялсан энэ нэг жилд маш олон зүйлд суралцлаа. Хүмүүсээс олон сайхан үгс сонслоо. Сорилт бүхнийг давж, өөрийгөө хөгжүүлж нэг жилийн хугацаанд маш том боловсрол эзэмшлээ гэж бодож байна. Би туйлын аз жаргалтай байна. Мөрөөдлөө биелүүлж буй мөч бүхнээ мэдрэхийг хүссэн учир дугуйгаар аялахыг зорьсон. Хэзээ ч марташгүй үнэхээр сайхан дурсамж боллоо” хэмээлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.