| | USD/MNT 0₮

Увс аймаг руу хамгийн олон царцаа нүүлгэжээ

УИХ-ын сонгуулийн жил нэр дэвшигчид өөрийнхөө тойрог руу царцаа нүүлгэх буюу хүмүүс шилжүүлж, саналыг нь авдаг уламжлал тогтоод удаж буй. Энэ жилийн сонгуулиар Увс аймаг руу Улаанбаатараас хамгийн их царцаа нүүлгэсэн гэх судалгаа гаргажээ. Тодруулбал, Улаанбаатараас баруун хязгаар болох Увс аймаг руу 1679 хүн нүүлгэж, Увсаас нийслэл рүү нийт 553 хүн шилжилт хөдөлгөөн зогсоохоос өмнө шилжүүлжээ. Нийтдээ 2465 хүнийг царцаа хэлбэрээр шилжүүлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компанид ажилладаг хүмүүс их явжээ. Мөн сайд Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий хүмүүс ч явсан гэх мэдээлэл байгаа юм.

Тухайлбал, Их хурд компанийн ажилчид гэр бүлээрээ Увс руу шилжсэн тэдэнд сая сая төгрөг өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Сантехникийн мэргэжилтэй Энхээ гэгч залуу "Гэр бүлээрээ буюу эхнэртэйгээ хамт Увс руу шилжсэн байгаа. Уг нь би Улаанбаатарын харьяат. Нэр дэвшигч сая төгрөг өгнө гэсэн. Эндээс явах зардал мөнгө, хоол ундны мөнгө бүх юм цаанаасаа гэсэн. Эхнэртэйгээ хоёулаа явж хоёр сая төгрөгтэй ирнэ гэж бодож байгаа. Сонгуулийн өмнө 50 хувь, сонгуулийн дараа мөнгөнийхөө 50 хувийг өгнө гэсэн. Үнэн байх даа. Өмнөх сонгуулиар бас ингэж байсан гэсэн. Гэхлдээ би анх удаа царцааны ажил хийх гэж байна" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.