| | USD/MNT 0₮
Төрийн албаны зөвлөлөөс энэ сарын 30-нд зохион байгуулсан “7:4:10” сургалтад Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэн оролцож, “УИХ-ын сонгуулийн тухай хууль тогтоомжийг төрийн албан хаагч зөрчихөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл өгөв.
Энэ үеэр УИХ-ын сонгуулийн тухай хууль тогтоомжийн онцлог зохицуулалтаас танилцуулж, 126 гишүүнтэй анхны парламентыг бүрдэх гэж буйг онцлов. Хуульд зааснаар сонгуулийн хороодод сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг сурталчилгаанд томилон ажиллуулах боломжтой. Харин төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгааны үеэр ажиллах бололцоотой. Түүнчлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглосон болохыг хэллээ.
Мөн мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, төлбөргүй үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах, ажилд оруулна гэж амлах, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага цайллага зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчдыг амралт сувилалд амраах, аялалд хамруулахыг хуулиар хориглосон гэдгийг тодотгов.