| | USD/MNT 0₮

СОНСГОЛ: 2022 онд ашигт малтмалын хамгийн өндөр дүнтэй экспорт хийсэн боловч тайлагнаагүй дөрвөн ААН нийт 15 тэрбум төгрөгийн өртэй байна

“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр /2024.05.30/  2022 онд хамгийн өндөр дүнтэй экспорт хийсэн боловч тайлагнаагүй дөрвөн аж ахуй нэгжийг гэрчээр дуудсан байна. ГЕГ болон ТЕГ-аас дараах мэдээллийг сонсголд ирүүлсэн аж.

Баялаг Жонш ХХК: 2018-2023 оны хооронд нийт 129.3000 тонн жонш экспортолсон боловч тайлагнаагүй. Татварын албанд тайлагнадаггүй. Татварын алба 2022 онд энэ аж ахуйн нэгжийг хамруулан 8.9 тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьсан байна. Энэхүү тавьсан нөхөн ногдуулалтын актыг төлөөгүй 8.9 тэрбум хэвээрээ байна. Мөн энэ компанийн эцсийн эзэмшигчийн харилцаа хамаарлыг тогтоож өгсөн. П.Хурц-Билэгт гэдэг иргэн мөн тусгай зөвшөөрөл болох хоёр аж ахуйн нэгжийг давхар эзэмшдэг. Үүний Ди Жи Ти Энд Эм ХХК мөн адилхан 2018-2023 оны хооронд 53.5000 тонн жоншны экспорт хийсэн боловч тайлагнаагүй.

Шаширтрейд ХХК: Энэ компанийн эцсийн эзэмшигч нь Зэвэгмэд гэж хүн байгаа. Энэ хүн өөрөө жоншны холбооны тэргүүн гэж гэрчээр дуудагдсан. 2018-2023 оны хооронд нийт 74.4000 тонн жоншийг экспортолсон боловч дутуу тайлагнасан. 2020 болон 2021 онд дутуу тайлагнасан. 2022 болон 2023 онуудад тайлагнаагүй байна. Одоо өрийн үлдэгдэл 5.2 тэрбум төгрөг байна.

Дүүбэнхаус ХХК: Тус компани тусгай зөвшөөрөлгүй нүүрс экспортолсон. 2021-2023 оны хооронд 1.1 мянган тонн нүүрс экспортолсон боловч тайлагнаагүй. Татварын хяналт шалгалтад хамрагдаагүй.

Хайрхантоб ХХК: Энэ аж ахуйн нэгж нь төмөр экспортолдог. 2018-2023 оны хооронд нийт 62.4 мянган тонн төмөр экспортолсон боловч тайлагнаагүй. Татварын хяналт шалгалтад ороогүй. Одоо татварын үлдэгдэл 996,7 сая төгрөг байна.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.