| | USD/MNT 0₮

О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томиллоо

УИХ-ын 2024.05.30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Ерөнхийлөгчийн саналаар О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилох зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр өчигдөр хүргүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны саналаар О.Машбатыг Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг дэмжсэн байдаг. Чуулганы хуралдаанд нийт гишүүдийн 62.5 хувийн саналаар түүнийг Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилохыг дэмжиж шийдвэрлэлээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.