| | USD/MNT 0₮
Сонгогчийн боловсролд зориулан Төрд гологдох улстөрч цувралыг үзэгч танд хүргэж байгаа билээ. Бид энэ удаагийн дугаарыг байгль орчин аялал жуулчлалын яамны сайд Б.бат-Эрдэнийн онцолж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хажуу бөөрөнд явж, түүнийг албан тушаалд очихоор дагаж явдаг залуусын нэг бол Б.Бат-Эрдэнэ гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. У.Хүрэлсүхийн нөмөр нөөлгөөр Б.Бат-Эрдэнэ нь Мэргэжлийн хяналтын дэд даргаар ажиллаж байсан. Мөн У.Хүрэлсүх Шадар сайдын суудалд очиход зөвлөхөөр ажиллаж байв. Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоход Б.Бат-Эрдэнэ нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байлаа.
Гэвч 2018 оны 11 сард Ждүгийн асуудал олны анхааралд өртөж тухайн үед “ЖДҮ” авсан хүмүүсийн нэг нь ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ байв. Бүх хэвлэлээр “УИХ-ын гишүүд, нөлөө бүхий улстөрчидтэй хамт” Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээдийн “Рич Холдинг” компани ЖДҮС-гаас 400 сая төгрөгийн зээл авсан гэж мэдээлсэн. Улмаар энэ асуудал ил болсны дараа, хэдхэн хоноод Б.Бат-Эрдэнэ чимээгүйхэн ажлаа өгч байсан түүхтэй. Харин энэ хэргийн дараа МАН сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулж, Б.Бат-Эрдэнийн өндөр албан тушаалын томилгоо эргэн ирэв.
Тодруулбал, 2020 оны наймдугаар сард Б.Бат-Эрдэнэ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдох нь тэр. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бол Засгийн газрын тохируулагч агентлаг. Харин нэгэн цагт Б.Бат-Эрдэнийн дарга буюу НАМЗХ-ны Ерөнхийлөгч явсан Л.Оюун-Эрдэнэ тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байлаа. Томилгоо хэний санаачилгаар хийгдсэн нь илүү тайлбаргүйгээр эндээс харагдаж буй. Гэтэл ингээд ч зогссонгүй, Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ын дарга болсноосоо дахиад хоёрхон сарын дараа “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдож, “давхар дээл” нөмөрсөн. Тэр цагаас "Эрдэнэс тавантолгой"-д "эзэн" суусан Б.Бат-Эрдэнэ эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан тухай шүүмжлэлд нэг биш удаа өртөж байсан ч эдгээр нь даргын суудалд нь нөлөө үзүүлж чадаагүй.
Харин ч бүр цаашлаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдэж чадахгүй, “урагшгүйтсэн” Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд ихэд уурлаж уурсаж, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргатай нь “хөтлөлцүүлээд” үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан. Харин түүний оронд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг сайдын томилгоонд залж өдийг хүртэл Байгаль орчин аялалын жуулчлалын сайдын суудалд заларч байна.
Улаанбаатарыг утаагүй болгох ажлыг Уртаа сайдаас үргэлжлүүлэн авсан сайд бол Б.Бат-Эрдэнэ. Үндсэндээ ажлаа аваад хоёр жилийг нүүрийг үзэж байхад утааны эсрэг ямар ч ажил хийсэнгүй. Утаанаас болж жил бүр хичнээн хүүхэд хорвоог орхиж, хичнээн хүүхэд уушгины хатгалгаагаар эмнэлэгийн шалаар хэвтэж байгаа нь түүний ажилд НИЙСЛЭЛИЙН УТАА ТӨВӨГГҮЙХЭН ШИГ МУУ ДҮН ТАВЬЖ БАЙНА.
Угтаа бол түүнээс өмнөх сайд “Дрон нисгэнэ, хар утаа гаргаж байгаа айлыг хянана, айлуудаар хяналт, шалгалт хийнэ. Сайжруулсан шахмал түлшийг шинжилгээнд хамруулна” гээд оновчтой, оновчгүй олон ажлыг зохион байгуулж, буруудахдаа буруудаж, зөвдөхдөө зөвдөж явлаа. Нэг үгээр бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Улаанбаатарыг утаагүй болгох ажилд гараа ч “дүрсэнгүй”, цэг, таслал ч тавилгүй сайдын суудалд суугаад хоёр жилийн нүүрийг үзлээ. Б.Бат-Эрдэнэ суудалдаа хэвээр, Улаанбаатарын утаа улам л ихэслээ. Өөрчлөдсөн өөр зүйл алга.
Цахим орчинд олон нийтэд "БОАЖЯ-нд утаа яагаад холбоотой юм бэ" хэмээн гайхаж пост оруулж буй сайдтай Л.Оюун-Эрдэнийн засгийн газар хариуцлага нэхэх учиртай. Мөн түүнтэй холбоотой бас нэгэн но-той асуудал бол ГАЗРЫН НАЙМАА.
Богд хан уулын дархан цаазат газрыг олны танил эрхмүүдэд зарсан, зараагүй, бэлэглэсэн бэлэглээгүй гээд олон асуудлууд шуугиж байв.
Энэ мэтчилэн Ажлын үр бүтээлгүй шийдвэр, гарц гаргалгаа юу ч байхгүй сайд дарга нар өнөө л сонгууль дөхсөн шоундаа орж хурга ишиг үнсэж явна. Сонгуультай жил мал төллөөд эхлэнгүүт малчдаа эргэдэг сайн хүн болж харагдах гээд завгүй айлуудыг хэсэг хүндрүүлнэ.
Тэгээд зүгээр ч явахгүй хурга, ишгийг нь тэвэрч үнсээд малд ойр, малчныг гэсэн сэтгэлтэй болох гэж бас жүжиглэнэ. Ерөнхий сайдаас өгсүүлээд ишиг, хурга үнсэж, хамт зургаа даруулсан гишүүн олон бий. Тэдний нэг бол өнөө Б.Бат-Эрдэнэ сайд. Ман-ынхан сайд, дарга болохоороо “үнсэлцдэг” шигээ ард түмэндээ хайр зарлана гэж жигтэйхэн. Одоо жинхэнэ үнсэхийг нь үнсэж, үнсүүлэхэд нь үнсүүлж яваа. Харин заримаас нь зэмлэл сонсож, хийгээгүй, биелүүлээгүй ажил, худал амлалтуудаасаа ичиж суугаа байлгүй.