| | USD/MNT 0₮

Улсын онцгой комисс хаалттай хуралдана

Манай улсад шинээр коронавирусын гурван тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс 11.00 цагаас шуурхай хуралдах гэж байна. Уг хуралдаанаар уг вирус тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах талаар хэлэлцэх юм. 

Ташрамд сануулахад, манай улс тусгай үүргийн нислэг үйлдэж, Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн гурван нислэгээр нийт 732 иргэнээ авчраад байгаа юм. Тус иргэдийг тусгаарлаж, шинжилгээ авахад Солонгосоос ирсэн хоёр иргэнээс, Берлинээс ирсэн нэг иргэнээс COVID 19-ийн халдвар илэрсэн нь 20.00 цагийн эхний шинжилгээгээр нотлогджээ. Ингээд тэдгээр иргэдийг давтан шинжилгээнд оруулсан бөгөөд хариу нь өнөөдөр гарна.

Улсын онцгой комисс яаралтай хуралдана
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.