| | USD/MNT 0₮

ТӨРД ГОЛОГДОХ УЛСТӨРЧ ЦУВРАЛ#17: УИХ-ЫН ГИШҮҮН САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНЭ

Төрд гологдох улстөрч цувралын ээлжит энэ удаагийн дугаараар улс төрчийн этикгүй, САХАЛ ХОЧИТ Ж.Бат-Эрдэнийг онцолж байна. Их хурлын танхимд сандайлан суух Ж.Бат-Эрдэнэ зэрэг гишүүдийг жалганаасаа гараагүй гэхэд нэг их хол зөрөхгүй. Түүнийг ерөнхийдөө Жадамбын гэхээс илүүтэй сахал гэдгээр таних нь олон. Өөрөө хэлбэл, зам тээврийн “сахал” Бат-Эрдэнэ гэдэг.

Булган аймгаас сонгогдож их хурлын танхимд олон жил суусан гэхэд гарт баригдаж нүдэнд харагдах олигтой хууль санаачилж, дорвитой ажил улс орны хэмжээнд ч нутаг усны хэмжээнд ч хийсэнгүй ээ. 2012 онд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгснөөс хойш Булган аймагт нам гүмхэн ажиллаж амьдарсан. Нутагтаа хайртай хүний сэтгэлээр бус ердөө л сонгуульд өрсөлдөх жонхуугаа зуурч явсан аж. Гэтэл өнгөрсөн сонгуулийн үеэр алдарт Сүнээтэй холбогдож сүрхий сандаргасан түүнийг зарим нэгэн өрсөлдөгч нар “Сүнээ судлаач”  болох дөхсөн гэх юм билээ.

Төрийн ордонд бөгс бөөрний асуудал нь дийлэдэхгүй хэд хэдэн гишүүд бий. Угтаа парламент бол ёс зүйтэй, зарчимтай улс төрчид иргэдийн эрх, ашгийн төлөө дуугарч хууль батлах танхим. Гэтэл гишүүдийнх нь байж байгаа царай нөгөө л бөгс бөөр, бандаашны асуудалтай хутгалдаж явааг нь харахаар ой гутам.  Тэр ч байтугай бүхэл бүтэн УИХ-ын чуулганы хуралд дотуур хувцастайгаа оролцож олон нийтийг шүүмжлэлийг хүртэж байсан удаатай.

Тухайлбал, зарим иргэд "Улсын төсвийг бандагатайгаа баталсан анхны УИХ-ын гишүүн Булган аймгийнх байлаа. Анхдагчдын өлгий нутаг гэдэг нь аргагүй үнэн юм" гэж байв. Үүнээс үзэхэл Монголын төр нэгэнтээ ялзарчээ. УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах, ХХААХҮЯ-ны дэд сайд, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Бат-Эрдэнийг “Дарханы замын туслан гүйцэтгэгчид давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй” гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж, түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорьж байв.

Мөн түүгээр зогсохгүй Ж.Бат-Эрдэнийг дэд сайд, МАН-ын хорооны дарга гэсэн албан тушаалаас нь буулгаж, түүнээс хураан авч байлаа.

Боловсролын хувьд 1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль болон 1998 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн байна.

Төрд ажилласан гавьяаг нь үнэлж алтан гадас одонгоор мялааснаас өөр гавьяа шагналгүй гэж түүний намтарт дурдаж. Магадгүй бусад жижиг сажиг шагналаа нуун дарагдуулж байгаа биз.

2016 оны сонгуульд МАН-ын туган дор өрсөлдөж, аз од нь гийж ялсан нэгэн. Түүний хувьд “МИАТ” ХХК, “МТЗ” ТӨХК гэсэн хоёр томоохон газрын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай. Энэ хоёр газраасаа овоо гэгч нь “түрүйвчээ түнтийлгэсэн” гэж учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Энэ нь ч оргүй хоосон яриа биш болов уу. Гэтэл өнөөдөр сахал Ж.Бат-Эрдэнэ дахин улс төрийн суудалд бугшхаар мадатаа өвөртлөн давхиж явна. Манай улсад өнөөдөр ард иргэдийн боломжийг хулгайлсан, улс орноо тоносон цаашлаад ял эдэлж байсан гэмт хэрэгтнүүдийн төрийн суудал дүүрэх учиргүй. Харин сонгогчид бид 20, 30 мянган төгрөг, хайрцаг алим, кг гурилаар саналаа худалддаг бус ирээдүй хойчийнхоо төлөө сонгох гэж буй гишүүнээ бага ч болов судалж, намтар түүхтэй нь танилцаж нягталж үзэх нь нэн чухал юм.

Булганчууд түүнийг  дэмжих үү, эс дэмжих үү гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл өнөөг хүртэл аймаг орон нутгийнхаа төлөө ганц дорвитой ажил амжуулаагүй яваа хүн. Төрд гологдох улстөрч цувралын ээлжит дугаараар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг онцоллоо.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.