| | USD/MNT 0₮

Бие дааж 77 иргэн мөрийн хөтөлбөрөө өгснөөс 75 нь аудитад шалгуулжээ

Үндэсний аудитын газарт УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснээс 75 иргэний мөрийн хөтөлбөрийг хуулийн хугацаанд хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлжээ. Хоёр иргэн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаас татгалзсан тул буцаасан юм байна.

Бие даагчдын мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын Санхүү нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд энэ сарын 22-нд СЕХ-ны удирдлагуудад хүлээлгэн өгчээ. 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.