| | USD/MNT 0₮
ТӨРД ГОЛОГДОХ УЛСТӨРЧ НЭВТРҮҮЛГИЙН ШИНЭ ДУГААР ҮЗЭГЧ ТАНД ХҮРЧ БАЙНА. БИД ЭНЭ УДААГИЙН ДУГААРААР БШУ-НЫ ДЭД САЙД ГАНБОЛДЫН ГАНБАЯРЫГ ОНЦОЛНО.
Хөтлөлт: ФМ-ийн хөтлөгчөөс ажлын гараагаа эхэлсэн Г.Ганбаяр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр боллоо. БШУ-ны яамны дэд сайдаар дөрвөн жил ажиллахдаа БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭГ гээд тоолох ганц ч ажил хийгээгүй тэрбээр ордонд орж суудлын бөглөөсболох нь. Товчхондоо П.Анужингийн араас жагсах МАН-ын КНОПНЫ ГИШҮҮН НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
Боловсролын талаарх ямар ч мэдлэг, туршлага байхгүй зөвхөн намд ажиллаж байсан түүнийг дэд сайдаар томилоод дөрвөн жил болж байна.
Закдр: Анх ФМ-ийн хөтлөгч байсан гэх бөгөөд МҮОНТ-ийн “Гэрэлтэй цонх” студид редактор, түүний дараа УИХ-ын Тамгын Газарт Хэвлэл Мэдээллийн албаны ажилтан, ТВ5 телевизийн Ерөнхий менежерээр ажиллаж байгаад 2008-2012 онд НИТХ-ын Төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дэд дарга, 2011-2012 онд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газарт хэлтсийн дарга, 2012-2016 онд НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн бодлогын хорооны дарга, 2013-2015 онд МАН-ын УЗ-ийн Хэвлэл Мэдээлэл олон нийттэй харилцах газрын улс төрийн ахлах ажилтан, 2015-2018 онд МАН-ын УЗ-ийн Ажлын албаны Хэвлэл Мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв.
Хөтлөлт: Хэдэн шүдэнзний модыг картон цаастай эвлүүлж нийлүүлж, эргүүлж тойруулаад “УРЛАСАН” макетийн эзэн дэд сайд Г.Ганбаяр ерөнхий сайдаас хатуухан шүүмжлэл сонсож байсан удаатай. Арга ч үгүй биз, Тавдугаар ангийн хүүхдээс ч дор хийсэн макет, таван тэрбумын тендер, Хятадад хэвлүүлсэн сурах бичгүүд гээд тус яамныхантай холбоотой но-той баримтууд дуусахгүй. Мөн түүнчлэн таван тэрбум төгрөгөөр компьютер худалдаж авахаар тендер зарлаж байсан удаатай. Хамгийн эмгэнэлтэй нь мэргэжлийн бус хүмүүс удирдлагад багтдагт оршиж байгаа юм.
Закдр: Хүүхдийн тоглоом шиг ажил хийсэн түүнийг ерөнхий сайд “Та нар ажлаа хий, хийхгүй бол энд буг болоод битгий суугаад бай!, Та нарын ард гадаадад сургууль төгссөн чадварлаг залуучууд төрдөө зүтгэе гээд байж байна. Ажлаа хийж чадахгүй бол Монголын төрөөс зайлцгаа” гэж хатуухан хэлж байсан ч удаатай. Үүнээс хойш "ажил хийдэггүй"-нүүд нь "ЗАЙЛААГҮЙ" л байна.
Хөтлөлт: Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, ширээний бөглөөс болсон Г.Ганбаяр Боловсролын салбарт “нэмэр” болсонгүй. Хэдэнтэй сайдын нүүр үзэж байгаа ч ахиц дэвшил, өөрчлөлт авчирсангүй. Ажлын үр дүнгүй тэрбээр боловролын яамнаас “ШҮҮРДҮҮЛЭХ” бус бүр цаашлаад ТӨРИЙН ОРДНЫ БУГ БОЛОХ НЬ.
БШУ-ны дэд сайдын сэнтийд Г.Ганбаярын дархлагдсан учрыг судлаад үзвэл, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Х.Хэрлэнтэй холбогдоно. Учир нь, Г.Ганбаярын төрсөн эгчийнх нь нөхөр буюу хүргэн ах нь одоогийн Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Х.Хэрлэн юм. Закдр:Х.Хэрлэнгийн хувьд, Хэнтий аймгийн уугуул. Тиймдээ ч 2016 онд МАН ялж, Хэнтийнхэн төрийн эрхэнд гарсан цагаас Х.Хэрлэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Ашигт малтмал газрын тосны газрын дарга, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ын дарга зэргээр албан тушаалын “амттай” болгон дээр томилогдож яваа. Товчхондоо, Х.Хэрлэн Хэнтийнх гэдгээрээ МАН-аас зөвхөн өөрөө албан тушаал аваад зогсохгүй, хадам дүү Г.Ганбаярыгаа ч БШУ-ны дэд сайдын сэнтийд дархлаад байгаа гэсэн үг юм.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувьдаа ганц ч бизнесгүй, гэр бүлийн орлогогүй хэмээн мэдүүлжээ.
Харин дэд сайд Г.Ганбаярын өөрийнх нь жилийн орлого 99 сая төгрөг бөгөөд хоёр орон сууц, ланд круйзер 200 маркийн нэг автомашин, 46 үхэртэй юм байна.
Энэ бүхнээс хамгийн сонирхолтой нь тэрбээр 450 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.
•Өөрийн орлого: 99,751,470 төгрөг
•Гэр бүлийн орлого: Байхгүй
•Орон сууц, барилга байгууламж: 775,000,000 төгрөгийн 2 орон сууцтай
•Тээврийн хэрэгсэл: 140,000,000 төгрөгийн Toyota, Land Cruiser 200- 1
•Мал аж ахуй: 30,000,000 төгрөгийн 36 үхэртэй
•Газар: 1,000,000 төгрөг
•Үнэт эдлэл: Байхгүй
•Хадгаламж: 450,000,000 төгрөг
•Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Байхгүй