| | USD/MNT 0₮
УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдын нэрс зарлагдаад хоёр хонож байна. МАН-аас хэд хэдэн гишүүд нэр дэвших эрхээ авч чадаагүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Сү. Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Жаргалмаа, Д.Сарангэрэл, Г.Амартүвшин, Х.Болорчулуун нарын гишүүд нэр дэвшихээргүй боллоо.
Тэгвэл Д.Сарангэрэл, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил нар намдаа Элчин сайдаар томилогдох тохироо хийжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд БНХАУ-д суух Элчин сайд, Д.Сарангэрэл Турк улсад суух Элчин сайдаар, Ц.Мөнх-Оргил Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Элчин сайдаар томилогдох аж.