| | USD/MNT 0₮
УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшихээр ил болсон хүмүүсийг харахад МАН БГД буюу X тойргоос хоёр ч суудлаа лав алдав бололтой. МАН УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Х.Ганхуяг болон дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нарыг нэр дэвшүүлсэн. Уг нь тэнд ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, төлөөлөгч Г.Гангамөрөн нар УИХ-д нэр дэвших хүсэлтээ өгөөд байсан.
Нам нь залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжиж байхад Ж.Ганбаатар дүүргийн МАН-ын хороог эзэгнэдэг гэсэн шиг хоёр бүсгүйгээ алга болгочихсон байгаа юм.
Энэ нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрөө дахин гарч ирэхийн тулд эмэгтэй квотыг аньж, хажуудаа Ө.Сумъяабаатарыг чирчхэж байгаа юм. Тэгж гэмээнэ Ж.Ганбаатар арай дөнгүүр харагдана гэсэн үг л дээ. Эс бөгөөс хоёр эмэгтэй бүр байг гэхэд нэг эмэгтэй нэр дэвшигч байх нөхцөлд Ж.Ганбаатар бол аль хэдийн парламентын зүг дахин шунахааргүй болох байв. Дүүргийн Засаг даргаар ч олигтойхон ажиллаж чадаагүй Ө.Сумъяабаатарыг сугандаа хавчуулж байгаа нь өөрөө Ж.Ганбаатарын хэн бэ гэдгийг ч бататгаж өгч байгаа биз.