| | USD/MNT 0₮

Х.Баттулга С.Гал-Эрдэнийг "тонгорч" өөрөө БУЛГАНД ДЭВШИХЭЭР БОЛЛОО

Өчигдөр буюу энэ сарын 20-нд УИХ дахь нам, эвслүүдийн үндэсний бодлогын хороо хуралдаж 2024 оны УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчдийг зарлаж Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүллээ.

МАН-аас 85 нэр дэвшигч, АН-аас 85 нэр дэвшигч мандатаа авахаар тойрогтоо хувиарлагдлаа.  

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга залуучуудаа тонгорч өөрөө УИХ-ын суудалд санаархав. Алдарт Женко, аймгаас хэтэрдэггүй харьсан бөх Б.Ариун-Эрдэнэ нар улс төрийн суудалд суух санаагаа өвөртөлж Булган аймагт мандатаа авчээ. Тодруулбал, Өчигдөр болсон АН-ын бодлогын хорооны хуралдааны үеэр Ардчилсан намын жагсаалтаар биш заалнаас нэр дэвшүүлэх саналаар яригдаж байсан улс төрчдийн рейтингээр нэгт С.Гал-Эрдэнэ байв. Гэтэл Женко яг нэр дэвшигчдийг  шийдвэрлэх үеэр С.Гал-Эрдэнийг тонгорч өөрөө Булганд хүч үзэхээр болжээ.

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийг улстөрд хөтөлж оруулсан хүн бол Женко.  Б.Ариун-Эрдэнэ 2020 онд Булган аймгийн харьяат болохын тулд хөгөө чирж байсан түүхтэй. Нийслэл хотод амьдарч байсан, оршин суух хаягтай мань бөх гэнэтхэн л Женко ахаасаа даалгавар авч яаж Булган аймагт шилжин суух харьяаллаа авах гэж толгой нь гашилж явсан.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.