| | USD/MNT 0₮

Х.БОЛОРЧУЛУУН: Шинээр сонгогдох гишүүд байгалийн ашигт малтмалын төлөө, үндэсний эрх ашгийн төлөө ажиллаасай гэж хүсэж байна

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд намуудыг төлөөлж нэр дэвших хүмүүсийг өчигдөр /2024.05.21/ зарласан. УИХ-ын Гишүүнээр 12 жил ажиллаж Дорнод аймгаас сонгогдсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууныг нам нь нэр дэвшүүлээгүй юм. Энэ үеэр тэрбээр өөрийн сэтгэгдлээ ийн мэдээлэв.

-Хүрэлбаатар сайд то хоёрын хувьд ямар асуудал байгаа юм бэ?

-Ч.Хүрэлбаатар сайд бид хоёрт хувийн асуудал байхгүй. Ерөнхийдөө үргэлж гаднын эрх ашгийг хамгаалж УИХ-д ажилдаг. Тохой залган суухдаа энэ олон жил бүрийг ойлгож мэдсэн. Тэр битгий хэл Оюутолгойн борлуулалтын арцтын мөнгийг Монгол Улсаар дамжих тогтоолыг Даваасүрэн батлуулаад сар хүрэхгүй байхад дараа нь Ч.Хүрэлбаатар тогтоолын төсөл оруулж байгаад буцаад Монгол Банк, Монгол Улсаар Оюутолгойн арцтын мөнгийг оруулахгүй ийм байдлыг бий болгож байсан хүн. Сая гадаадын хөрөнгө оруулалт дээр чичирч байсан. Хүн бүрийн ширээд дээр очиж лоби хийгээд энийг эсэргүүцэж их хурал дотроос цөөхөн хоёр гуравхан гишүүн эсэргүүцэж үг хэлсэн та бүхэн мэдэж байгаа. Харин гадна талдаа олон түмэн үүнийг ойлгож 100 мянган хүн гарын үсэг цуглуулж,  энэ хууль түр татагдах шалтгаан болсон гэдгийг хэлье.

-Ч.Хүрэлбаатар бол намын дарга хүн шүү дээ?

-Ч.Хүрэлбаатар бол намд олон жил болсон нөлөөтэй, мөнгөтэй тийм хүн. Иймд мөнгөөр бүх юмыг шийднэ гэж боддог юм шиг билээ. Тэр битгий хэл Увс аймагт оюутнуудад мөнгө тараасныг өнөөдөр хэвлэлийн хурал хийж тараасан байна билээ. Тэгэхээр ийм бугшсан хүмүүсийг битгий гаргаасай. Говь-Алтай, Увс, Завхан, Ховдын ард иргэдэд хэлмээр байна. Миний хувьд бол айхтар улайрч дэвшинэ гэсэн шалтаг, шалтгаан байхгүй. Одоо болно.

-Та Генсекийн гурилын татварыг тэглэхдээ санал зөрөлдөж байсан шүү дээ. Энэ асуудал нэр дэвшилтэд нөлөөлсөн болов уу?

-Тийм зүйл байхгүй.

-Нам ялаад сайдын суудал санал болговол яах юм бэ?

-Тийм тохироо байхгүй. Хуучин 76 гишүүн байж байгаад 126 гишүүн болж байгаа. Хамгийн гол нь Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Энийг чулуу болгох ёстой байхгүй юу. Яахаараа 30-40 хувь ядуу буурай байх ёстой юм бэ. Гэтэл үүнийг эрх мэдэл ойрхон хүмүүс гаднынхантай хуйвалдаж, баялгийг цөлмөж байгаа нь харамсалтай байдаг юм. Шинээр сонгогдох гишүүд байгалийн ашигт малтмалын төлөө, үндэсний эрх ашгийн төлөө ажиллаасай гэж хүсэж байна.  Надад бол харамсаад байх юм байхгүй. Мөн гурван удаа өндөр хувиар нэгээр гаргаж байсан Дорнодын ард иргэдэд баярлалаа.  

 -Баярлалаа танд. 

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.