| | USD/MNT 0₮

ТЦА: Хот, хоорондын зөрчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Монгол Улсад коронавируст халдварын анхны тохиолдол Франц Улсаас зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг энэ сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоосон. Мөн Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нь түр зогсоосон.

Тэгвэл тус аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг өнөөдрөөс нээж байгаа. Үүнээс гадна Улсын онцгой комиссын Шуурхай штабын мэдээлснээр хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 07.00 цагаас нээж эхэллээ. Үүнтэй холбогдуулан орон нутгийн замуудад зам тээврийн  ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж илэрсэн зөрчилд газар дээр нь арга хэмжээ тооцно хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд жолооч та бүхнийг тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хүн тээвэр хэтрүүлэхгүй, хамгаалах бүсээ зүүж хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна.

Монгол Улсад коронавируст халдварын анхны тохиолдол Франц Улсаас зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг энэ сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоосон. Мөн Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нь түр зогсоосон.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.