| | USD/MNT 0₮

ЭМЯ: БНСУ-д халдвар авсан Монгол Улсын иргэн ЭДГЭРСЭН

ЭМЯ-наас коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-наас Монголын иргэн халдвар авсан гэх мэдээллийн дагуу мэдэгдэл хийлээ. Тухайлбал, "БНСУ-ын Тэгү хотод ажиллаж амьдардаг Монгол Улсын иргэн 28 настай Б-д хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илэрсэн. Тэр үед шинжилгээнд хамруулахад эерэг буюу халдвар авсан нь тогтоогдсон. Гэхдээ эмнэлзүйн буюу вирусын шинж тэмдэг нь бага байсан тул эмчилгээ хийгээд, гэрээрээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөсөн. Ингээд дараа нь гуравдугаар сарын 06, 07-нд дахин хоёр удаа шинжилгээнд хамруулахад сөрөг буюу халдваргүй гарсан тул хорио нь цуцлагдсан. Одоо биеийн байдал нь сайн байгаа" гэв.

ЭМЯ: БНСУ-д халдвар авсан гэх Монгол Улсын 28 настай иргэн ЭДГЭРСЭН
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.