| | USD/MNT 0₮

Чингис хаан музейд Италийн алдарт зураач КАРАВАЖЖО “МАГДАЛЭНИЙ НАМИНЧЛАЛ” уран зургийн тусгай үзэсгэлэнг үнэ төлбөргүй толилуулахаар боллоо

КАРАВАЖЖО “МАГДАЛЭНИЙ НАМИНЧЛАЛ” уран зургийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9-р давхрын түр үзэсгэлэнгийн танхимд 2024 оны 5-р сарын 4 өдрөөс 6-р сарын 30 хооронд дэлгэгдэнэ. Үзэсгэлэн үнэ төлбөргүй аж.

Сонирхуулахад, тус музей нь Монголын анхны төрт улс Хүннү эзэнт улсаас эхлэн Монголчуудын төрт ёсны голомт XX зуунд хэрхэн дахин сэргэсэн хүртэлх цаг үеийг бүрэн хамруулсан юм. Мөн эртний төрт улсуудын хаад язгууртны он дараалал, тухайн цаг үеийн нүүдэлчдийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, хувцас эдлэл хэрэглэл, түүхэн томоохон үйл явдал зэргийг бодит эд өлгийн зүйлсээс гадна орчин үеийн өндөр технологи ашиглах, уран бүтээлчдээр шинээр бүтээлгэх зэрэг аргаар танхимуудыг байгуулжээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.