| | USD/MNT 0₮
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2024 оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагт болно.
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны тавдугаар сарын 14-20-ны өдрийг дуустал хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах юм.
Улс төрийн намууд өнөөдөр хэн хэн тойрогт, хэн хэн жагсаалтад багтах нэрсийг зарлана. МАН-ын бага хурал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, нэр дэвшигчдийг тодорхой болгох юм.