| | USD/MNT 0₮
Өнөөдөр нийслэлийн МАН-ын хороо хуралдаж Д.Сумъяабазарыг даргаас нь чөлөөлж, Хотын дарга Х.Нямбаатарыг сонголоо. Ирэх даваа гарагт /2024.05.20/ МАН-ын Бага хурал хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах юм.
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон Х.Нямбаатар "Нийслэлийн МАН-ын хорооны даргаар миний бие сонгогдлоо. Удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байгаа улстөрийн түүхэн хариуцлагатай цаг үед намын хорооны даргаар сонгогдсон нь их үүрэг хариуцлага ногдож байна гэж бодлоо. 99 жилийн түүхтэй, эгнээндээ 74 мянган гишүүнтэй Нийслэлийн МАН-ын хороо эв нэгдэлтэй бодлого зорилттой УИХ-ын ээлжит 9 дэхь удаагийн сонгуульд орох бэлтгэл ажлыг хангах үүрэг хүлээлээ.