| | USD/MNT 0₮

Миний амьдралын гайхалтай дурсамжуудыг жинхэнэ утгаар нь ГАЙХАМШИГ болгож хувиргасан Премьер лигийн хамт олонд баярлалаа

Монгол Улсын зоригтой, зорилготой залуусын төлөөлөл болсон 26 настай Б.Очирваань гэх залуу өнгөрсөн жил Улаанбаатар хотоос унадаг дугуйгаар 14 мянга гаруй километр туулж Английн Манчестер хотыг зорихоор аян замдаа гараад багагүй хугацаа өнгөрчээ. Түүний хувьд хөлбөмбөг тоглох хоббитой, спортын дэд мастер цолтой. Тэрбээр багын мөрөөдөл нь шүтэн биширдэг “Манчестер Юнайтэд” багийнхаа цэнгэлдэхийг нүдээрээ харж баясахыг хүсдэг байсан бол ийнхүү мөрөөдлөө биелүүлээд зогсож байгаа гайхалтай мөчийг нь Монголчууд харж чадлаа. Тэрбээр Премьер лигийн гайхамшгийг цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр "Миний аялал эхэлсэнээс хойш 2 сарын дараа Премьер лигээс нададтай анх холбогдсон. Чиний аяллыг онцолж өөрсдийн Fan Mail гэдэг нэвтрүүлэгээрээ чамайг оруулмаар байна гэсэн юм. Тухайн үед үнэхээр итгэж чадахгүй байлаа. Гэхдээ ийм сайхан боломжоо эргэлзэлгүй шууд атгаж аваад маш их хичээсэн. Нөлөөлсөн маш том зүйл нь 10 жилийн өмнөөс миний талаарх нийтлэлүүд английн болон гадны сайтуудад олон гарж байсан явдал бас хамгийн сүүлчийн зоригтой алхамаа хийгээд явж байгаа үйлдэл маань маш их нөлөөлсөн. Зүгээр нэг жилийн дотор болсон зүйл биш бүтэн 10 жилийн өмнөөс мөрөөдлийн төлөө эхлүүлсэн их аян байлаа. Тэр цагаас хойш байнгын хаана яваа байршил, бичлэг, зураг дүрснүүдээ бүгдийн явуулж аяллаа баталгаажуулж явсан.

Бүх зүйл майлээр дамжиж байсан болохоор өмнө хэзээ ч майл бичиж байгаагүй хүн чинь эхлээд жоохон хэцүү байсан боловч боломжоо алдахгүй гэж хичээсээр байгаад одоо майл сайн бичдэг болсон шүү. Тэгэж явсаар анх визний асуудлууд гарж ирэхэд шууд л ямар ч эргэлзээгүй бид нар хэрэгтэй урилга явуулая гээд миний асуудлуудад маш их сэтгэлээсээ хандаж байсан. Гэхдээ энэ том газрын маш том урилгатай 2 удаа Английн визэнд ороод виз гараагүй шүү дээ. Манай хэд сүүлдээ үнэхээр гайхаж хоцорсон. Яг энэ үед Английн визэнд маш сайн зөвлөгөө, дэмжлэг үзүүлсэн БОАЖ яам, Парис болон Лондон дахь элчин сайдын яамнууддаа туйлын их талархаж байна. За тэгээд Английн визээ авсан гэдгээ хэлэхэд Премьер лигийн хэд маань надаас дутуугүй маш их баярласан. Намайг Англид ирсэнээс хойш 3-4 найруулагчтай 10 зураглаач бас миний визний материал болон зураг авалттай үед буудал, унаа, хоол унд гээд хэрэгтэй бүх зүйлийг хариуцсан нэг хүн байнга надтай холбоотой байж мэдээлэл өгч байсан. Миний Английн виз эцсийн мөчид гарсан болохоор намайг Англид ирсэнээс хойш зураг авалтын багийнхан төлөвлөгөөнүүдээ гаргаж, багтай холбогдож тоглолт үзэх өдөр, цэнгэлдэхэд зочилох өдрүүдээ товлохын тулд нилээн цаг хугацаа орсон. Маш олон хүмүүс намайг яагаад Манчестертаа очихгүй байгаан гээд гайхаж байсны цаад учир ийм байсан шүү манайхаан. Премьер лиг байгаагүй бол миний зорьж байсан зүйлс шууд хүрэхэд дэндүү хол байсныг яг дотор нь орж байж мэдсэндээ.

Тэр хооронд дэлхийн хамгийн алдартай Премьер лигийн студитэй танилцаж, хөшигний ард юу өрнөдөг гэдгийг бүгдийг нь маш ойроос харсан. Үнэхээр дэлхийн хэмжээний газар гэдэг стандартаасаа эхлүүлээд нарийн жижиг зүйлсүүддээ хүртэл маш чухал ач холбогдол өгдөг гэдэг нь шууд харагдаж байсан. Миний амьдралдаа харж байсан хамгийн найрсаг, уриалгахан, ажлаа зүгээр тултал жаргаж, сэтгэлээ зориулж хийдэг хүмүүс Премьер лигийн оффисоор дүүрэн байсан. Намайг эхний зочилсон өдрөөсөө л олон өөр, өөр төрлийн найруулагчидтай уулзуулж, танилцуулсан болохоор эхнээсээ шууд санал тавьж байсан юм. Гэхдээ хамгийн эхлээд миний аяллын гол нэвтрүүлэг гарсаны дараа орж болохоор байсан. Хөөрхөн удаан хүлээлт, таван том зураг авалтын эцэст өчигдөр эцсийн байдлаар нэвтрүүлэг цацагдав. Хамгийн сүүлийн зураг авалт бүтэнсайн өдөр болсон. Маш их дүрснүүд ороогүй үлдсэн харагдсан гэхдээ үнэхээр сайхан архивтай болж үлдсэндээ сэтгэл туйлын хангалуун байгаа. Маш урт удаан аялал болон хүлээлтийн эцэст бүх зүйл гайхамшигтай баяр баясал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн дуусахад маш том нөлөө үзүүлсэн Премьер лигийн хамт олон талархаад, талархаад барамгүй юм. Энд бүх зүйл үнэхээр нарийн төлөвлөгөөтэй, хоорондын холбоо сайн, яг цаг хугацаандаа явагддаг болохоор маш гоё санагдсан. Өнгөрсөн 7 хоногт Манчестерт зураг авалтууд явагдаж байхад миний нэвтрүүлэг хэдэнд цацагдах нь тодорхой болсон учир шууд дараагийн өөр нэвтрүүлэгийн продюсер надтай холбогдоод өдөр цагаа товлосон.

Тэгээд товлосон өдрөөсөө гурван хоногийн өмнө холбогдоод Манчестераас Лондон ороод, буцаад ирэх хурдны гал тэрэгний билет, Лондонд очоод студитэй ойрхон буудал, угтаж, гаргаж өгөх такси гээд бүх юмыг нарийн бэлдээд өгсөн. Үнэхээр их хүндлэл, супер нарийн цаг хугацаа, тав тухтай нөхцөлд байхаар цаанаасаа тулцан гоё мэдрэмж авдаг юм байналээ. Өнөөдөр өглөө зорьсон нэвтрүүлэгтээ оролцсон. Премьер лигийн студид очиход хүн бүр өчигдрийн цацагдсан бичлэгийг үзсэн маш их сэтгэл хөдөлж уйлсан гэж ярих үнэхээр хөөрхөн. Тэгээд нэвтрүүлэгтээ ороход манай хөтлөгчид хүртэл сэтгэл нь маш их хөдөлсөн байсан. Хэр барагын хүн оролцдоггүй нэвтрүүлэг боловч чи үнэхээр онцгой байсан учраас орж байгаа шүү гэсэн. Миний дүрсийг студид өгөхөөс өмнө дэлгэцэн дээр Wayne Rooney-тэй уулзсан өчигдөрийг бичлэгийг бүтэн үзээд эхлүүлсэн юм. Тэгсэн манай хөтлөгчид өмнө нь үзсэн хэрнээ ахиж үзээд уйлах гэж хичээж байлаа. Би ч бас өөрөө цийлэгнээд л амжсан. Дараа нь миний тухайн үед мэдэрсэн мэдрэмж, аяллын зарим нэг зүйлсийн талаар асуугаад сэтгэл хөдлөл өндөртэй яриа дуусахад Премьер лигээс надад дахин гайхалтай бэлэг задалсан юм. Алтан дугтуйтай гэнэтийн бэлэг яг л Got Talent нэвтрүүлэгийн алтан баззер шиг үнэхээр гайхалтай мэдрэмж байлаа. Ирэх улиралын хүссэн нэг тоглолтоо үзэх хоёр билет болон онгоцны билет, буудал бүх зүйл багтсан гэсэн. Премьер лиг минь үнэхээр хязгааргүй их баярлалаа. Миний амьдралын хамгийн гайхалтай дурсамжуудыг жинхэнэ утгаар нь гайхамшиг болгож хувиргасан шидтэнгүүд бол Премьер лигийн хамт олон яах аргагүй мөн. Нэвтрүүлэг дуусаад гараад ирсэн чинь намайг яг хариуцдаг гол продюсер маань тэвэрч аваад чи үнэхээр гайхалтай байлаа гээд л. Сая чиний бичлэгийг үзээд студид байсан продюсерууд, зураг авалтын багийнхан гээд бүх хүн уйлсан гээл бичлэг, зураг үзүүлэхэд үнэхээр гоё санагдаж байлаа. Ирэх жилийн шинэ улиралаар дахин нэг гоё нэвтрүүлэгт оролцохоор уригдсан. Дараа ирэхдээ хамтарч ажилласан бүх хүмүүстээ гоё гарын бэлэгтэй ирэхгүй бол одоо яаалтачгүй өөрийгөө арай гэж болгож байгаа болохоор юу ч хийж чадсангүй дээ жоохон өөртөө сэтгэл дундуур үлдэв.

 
 
Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.