| | USD/MNT 0₮
СЕХ-ноос саналын хуудасны загвар танилцуулах, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Тус хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ "СЕХ номын баярт гуравдахь удаагаа оролцож байна. Энэ жилийн хувьд УИХ-ын сонгуультай жил. Сонгогчид маань сонгуулиа яаж өгөх юм бэ. Энэ удаагийн сонгуулийн онцлог юу байгаа вэ гэдгийг тайлбарлаж танилцуулна. Санал авах байр ямар байх вэ гэдгийг харуулж тайлбарлаж өгнө. Энэ удаад бид парламентын түүхэнд 126 гишүүнтэй болно. Тэдгээр гишүүдийг яаж сонгох вэ гэдгийг сургалтаар танилцуулна. Сонгогчид хоёр саналын хуудас очно. Сонгогчийн саналын нууцлалыг хангах үүднээс саналын хавтас гэж бий. Энэ хавтсыг зайлшгүй хэрэглэнэ. Саналаа тэмдэглээд төхөөрөмж рүү авч явна. Иргэдийг төөрөгдүүлэх мэдээлэл яваад байгаа. Таныг хэнд саналаа өгсөн бэ гэдгийг мэднэ. Камер байгаа гэх мэтээр ор үндэслэлгүй худлаа мэдээлэл тарсан байгаа юм. Иргэд төв талбай дээр ирээд саналын хуудсыг туршаад үзэхэд болно шүү" гэлээ.