| | USD/MNT 0₮
УИХ-ын сонгууль эхлэхэд хэдхэн хоног үлдээд буй. Цаг хугацаа дөхсөн энэ үед сонгуульд горилж мандат өвөртлөсөн гишүүд орон нутгуудаар суртачилгаагаа хийгээд нэгэнт эхэлсэн. Гол горхины эрэг дээр салхилж, дугуй, мотоцикл, нисдэг тэрэг гээд ёстой л нөгөө хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж явна. Мөн түүнчлэн олон нийтийн сүлжээнд ч гишүүд чамгүй мөнгө цацаж байна. Тодруулбал, Манай улс төрчид фэйсбүүкт долларыг харамгүй төлж, биднийхээ тархийг угаах их аянд идэвхийлжээ. Хувь улс төрчид өөрсдийн хаяг дээрээ мөнгө төлж бүүст хийлгэхээс гадна улс Монгол улсын Засгийн газар, Шинэ хоршоо хөтөлбөр гэсэн хаягууд хүртэл Фэйсбүүкийн Мета компанид мөнгө төлж, бүүстлүүлжээ.
Сүүлийн нэг сард фэйсбүүкт төлсөн мөнгөөрөө УИХ-ын гишүүн Г.Дамдинням тэргүүлжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, Лу.Гантөмөр удаалж байна. Сүүлийн ганц сарын дотор нэг УИХ-ын гишүүн гэхэд 10 гаруй сая төгрөг фэйсбүүкт төлжээ
Зөвхөн сүүлийн сар дотор
Гонгорын Дамдиням 3.556 $ - 11.734.800 төгрөг
Хүн нам 2.436 $- 8.236.116 төгрөг
УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж 1.808 $- 6.112.848 төгрөг
УИХ-ын гишүүн С. Бямбацогт 1.700 $-5.747.700 төгрөг
АН-ын дарга Лу. Гантөмөр 1.481$- 5.007.261 төгрөг тус тус төлжээ
Мөн сүүлийн 7 хоногт
Монгол улсын Засгийн газар 741 $
Шинэ хоршоо хөдөлгөөн 351 $
Бид ардчилал 625 $…. гэх мэтээр төлжээ.