| | USD/MNT 0₮

СОНГУУЛЬ 2024: Мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл санал хүчингүйд тооцогдоно

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт орон даяар явагдана. Энэ удаад сонгогчид 126 нэр дэвшигчийг тодруулна.

Ингэхдээ 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.

Саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна.

 

Тодруулбал сонгуулийн тойрогт нэр дэвшигч, нам, эвсэл гэсэн хоёр хэсэгтэй.

Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл санал хүчингүйд тооцогдох аж.

 

 

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.