Д.Трамптай уулзсан Бразилийн албаны хүн коронавирусын халдвар авчээ
Дэлхий
Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонаругийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Фабио Вайнгартен коронавирус буюу COVID 19-ийн халдвар авсан нь тогтоогдлоо. Түүний шинжилгээний хариу өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр ЭЕРЭГ буюу халдвартай гарсан байна. Харин түүнтэй өнгөрөгч бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзжээ. Тодруулбал, Флорида дахь Трампын "Mar-a-Lago" ресортод оройн зоог барьж, хамтдаа дурсгалын зураг даруулжээ. Тус оройн зоогт АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс тэргүүтэй албаныхан оролцсон байна.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефани Гришам пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ "Ерөнхийлөгч ба дэд ерөнхийлөгч хоёулаа Фабио Вайнгартентай ойрын хавьталд ороогүй. Иймд шинжилгээнд хамрагдах шаардлагагүй. Цагаан ордны бүх ажилчдын болоод Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүдийн биеийн байдал сайн байна" гэжээ.
Эх сурвалж: CNN https://edition.cnn.com/2020/03/12/americas/brazil-bolsonaro-coronavirus-aide-scli-intl/index.html
- 2020-03-13 13:05:54