| | USD/MNT 0₮

Дүнжингаравын урд талаас Амгалан хүртэлх замыг хаалаа

 

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Иргэдийн спортын VIII их наадам”-ыг сарын хугацаанд зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд аравдугаар сарын 19, 20-нд буюу энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн болон шатрын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тиймээс өнөөдөр 09.00-15.00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн "Дүнжингарав" худалдааны төвийн урд замаас Амгалангийн төв зам хүртэлх замын хөдөлгөөнийг түр хаахаар болсон байна. Энэ хугацаанд өөр зам сонгон зорчихыг Нийслэлийн цагдаагийн газраас анхаарууллаа.

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Иргэдийн спортын VIII их наадам”-ыг сарын хугацаанд зохион байгуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.