| | USD/MNT 0₮

ТӨРД ГОЛОГДОХ УЛСТӨРЧ ЦУВРАЛ#13: ГУДАМЖНЫ ХУЛГИАН Ж.ГАНБААТАР ТӨРД БАЙХ ЁСГҮЙ

ТӨРД ГОЛОГДОХ УЛС ТӨРЧ цувралын 13 дахь дугаараар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар онцолно. Сайд Ж.Ганбаатарыг товчхоноор хэлбэл гудамжны хулигаан гээд хэлчихмээр. Улс төрд анхлан хөл гишгэхдээ Оргилын Ганбаатар нэртэй байсан бол өнөөдөр Баянгол гэх мафийн толгойлогч болтлоо нэрээ өөрчилжээ. Түүний зан авир, улс төрийн ёс зүй гээд олонд үлгэрлэх учиртай Засгийн газрын сайд байж ажилтнуудаа зодож танхайраад зогсохгүй ааш аврыг нь хэр баргын хүн тэсдэггүй гэх. Мөн өдгөө улсын газрыг лиценз нэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд 900 гаруйг зарсан түүх энд яригдана.

Яригдаж, бичигдэж, баримт дэлгэсэн ч түүнд МАН хариуцлага тооцох дургүй. Учир нь гудамжны наймаачин сэтгэлгээгээрээ олсон ашгаараа намынхаа удирдлагуудыг санхүүжүүлдэг томоохон тоглогч юм.

Харин гудамжны наймаачинд дахин улсаа зарах боломж олгохгүй байхад байх боломж одоо та бидэнд ирчхээд байна.

ГАЗРЫГ ЧИХЭР ШИГ ЗАРДАГ УЛСЫН САЙД

Улс үндэстний чинь тусгаар тогтнол болох газар нутгаа харийнханд лангуун дээр тавиад хямдхан зарж байгаа төрийн сайд бидний нүдэн дээр хариуцлага гэх үгийг умартан байсаар байна.

Чихрийн наймаачин  Ж.Ганбаатар  Уул уурхайн сайд болонгуутаа  Монголын газар нутгийг лиценз нэрээр мөнгөтэй  Хятадуудад цаастай чихэр шиг “зарж” байна.

Учир нь Ж.Ганбаатар сайд болоод 2023.02.28-ны өдөр  Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг  баталжээ. Уг журмын 2.2.1-д “Хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчид 70 оноо өгнө”.  2.4.4-д  “цахим системд өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох”  гэх мэтээр заажээ.

Энэ бол зөвхөн мөнгөтэй Хятадуудад зориулсан заалт.  Өмнө нь компаний түүх,  ажлын туршлага, нийгмийн даатгал ,татвар төлөлт, техник тоног төхөөрөмж, боловсон хүчин гээд маш олон хүчин зүйлийг харгалзаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог байсан. Гэтэл сайд Ж.Ганбаатар хайгуулын лицензийг ердөө   хэн өндөр үнэ  санал болгосонд нь зардаг болгож өөрчилсөн нь хуулийн хулгай.

Ингэснээр Монголын аль өнгөтэй өөдтэй орд газруудад Хятадууд эзэн суух  боломжийг Монгол төрийн сайд бүрдүүлжээ.  Үр дүнд нь  өнгөрсөн 2 жилийн дотор 500 гаруй лиценз Хятад голдуу гадны компаниуд худалдан авчээ.

Түүнчлэн Сүүлийн 15 удаагийн зарласан 400 орчим хайгуулын талбайн лицензийн хамгийн өндөр магадлалтай 86 тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын хөрөнгө оруулалтай компаниуд мөнгөөр зодож авсан байна.

Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сумын Буурал хангай нэртэй  504 га газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад  хамгийн өндөр буюу 11 тэрбумыг санал болгосон “Литиум сенчури”  компани шалгарчээ. Энэ компанийг  Улсын бүртгэлээс хайгаад  үзэхэд  Сингапурын хөрөнгө оруулалттай байх жишээтэй.  18 триллион  ам долларын ДНБ-тай БНХАУ-ын компаниудтай манайх шиг жижиг эдийн засагтай улсын компаниуд  мөнгөөр өрсөлдөх ямар ч боломжгүй.  Гадныханд очиж байгаа эдгээр  лицензүүд дотор ирээдүйн Оюутолгой, Тавантолгой байвал яах вэ. Эргүүлэн улсын өмч болгож авч чадах уу гэдэг асуудал энд үүснэ.

Эргээд улсынхаа газрыг авах нь битгий хэл сайд ашгаа аваад алга болдог гудамжны наймаачин сэтгэлгээгээрээ улсын ажлыг цаашид ч хийнэ.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ГЭХ МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ

Харин өдгөө тэрээр наймаалцаж хүрсэн сайдын албан тушаалдаа дульдуудан Баянгол дүүргийг Засаг даргыг нь өөрийн хүн гэгдэх Сумьяабаатараар тавьснаар хаанчлалаа эхлүүлсэн. Түүний араас Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын удирдах албан тушаалтнуудаар садан төрлийн хүмүүсээр дүүргэж тэднээр дамжуулан үйл ажиллагаа явуулах бүртээ ашиг олж болох бүх аргыг хэрэглэж хөлжсөөр. Арга ч үгүй биз. Түүний үндсэн ажлын зарчим нь наймаалцах шүү дээ.

Улсын зардлаар хийж буй арга хэмжээ нь ард иргэдэд хүрэх ёстой байтал эсрэгээрээ Сайд Ганбаатарын халаас руу урссаар байна. Үүнийг олон хэвлэл мэдээллээр баримтанд түшиглэн хүргэсээр байгаа ч хариуцлага тооцох нь бүү хэл улам дээш дэвшсээр байгаа нь Монголын улс төрийн жинхэн дүр төрх.

Нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.