| | USD/MNT 0₮
Сонгууль болоход хэдхэн хоног үлдэж УИХ-ын гишүүд нэг нэгнийгээ матарлах үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Үүнтэй зэрэгцэн нам дагасан, улс төрд горилж, гишүүдийг долоож яваа залуучууд ч ар араасаа хөврөв. Тэдний нэг бол комеди Амараа нэрээрээ олонд танигдсан Д.Амартүвшин юм. Тэрбээр Ардчилсан хүчний холбоо дөрөвдүгээр их хуралын үеэр УИХ-ын эмэгтэй гишүүнийг шүтэн биширч буй нэг үгээр долоож байгаа агшинг Асу.мн сайт онцолж байна. Эрх баригч МАН-ыг өшиглөгч Д.Амараа АН-ыг долоож явна.
Комедиан Л.Амартүвшин нь Либертари намыг үүсгэн байгуулж улс төрд орох зорилгодоо нэг алхам урагшилсан. Гэтэл энэ алхамаа арван алхам мэт бодож олон нийтийн дунд нөлөөтэй хүмүүсийг зохион байгуулалттай харлуулж цахим орчинд дур зоргоороо авирлаж буй.
Сонгууль дөхсөнтэй холбоотой ёс зүйгүй, өөрийгөө олон нийтийн дунд инфлюсер гэж бодож иргэдийн тархийг угааж байгаа эдгээр хүмүүсийн хар ажиллагаа үүнээс ч илүү хараар үргэлжилэх нь тодорхой.
Тиймээс иргэд олон нийтийг зөвд хурц, бурууд мэргэн байхыг дахин сануулан үзэглэе.
Сэтгүүлч М.Үүрийнтуяа