| | USD/MNT 0₮

ТӨРД ГОЛОГДОХ УЛСТӨРЧ ЦУВРАЛ#12: ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН С.БЯМБАЦОГТ

ТӨРД ГОЛОГДОХ УЛСТӨРЧ НЭВТРҮҮЛЭГ ЭХЭЛЖ БАЙНА. ЭНЭ УДААГИЙН ДУГААРААР ЗАМ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН САЙД САНДАГИЙН БЯМБАЦОГТЫГ ОНЦЛОНО.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төр түшилцээд 16 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Хууль зүйн дотоод хэргийн сайд, Ёс зүйн хорооны дарга, Төрийн байнгын хорооны дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга цаашлаад 2022 оноос Зам тээврийн хөгжлийн сайдын албан тушаалыг хашиж буй.

МАН засаглаж байх бүрэн эрхийн хугацаандаа гишүүд нь хулгай хийнэ, хүчин хийнэ, тендер цохино ард түмний боломжийг хулгайлна. Ер нь хулгайлж хумсалж болох бүх боломж руу гараа дүрнэ. Эдгээр нь бидний өнөөдрийн нийгмийн олон асуудлуудын УЧИР ШАЛТГААН НЬ БОЛЖ БАЙНА.

Ийм хууль бус үйлдлийн ард чимээгүйхэн нуугдаж өөрийн хулгай хуудуутай үйлдлээ бусад руу чихдэг нэг гишүүн нь Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт юм.  Түүнд холбогдоогүй хулгай гэж үгүй. ЖДҮчин, НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ тэр ч байтугай найз нөхөд ах дүү нартайгаа бүлэглэн улсын төсвөөс 281 тэрбумыг шамшигдуулсан.  

 УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн  "Алтай трест" ХХК-д албан тушаалын байдлаа ашиглан хууль зөрчиж концессийг гэрээ байгуулсан гэх яриа ч бий. Мөн түүнчлэн С.Бямбацогтын төрсөн дүү С.Баянмөнх, С.Баянчулаан, С.Балжинням болон Бямбацогтын Билгүүн нарын эзэмшдэг Вестерн холд ХХк нь 2019 онд Хөгжлийн банкнаас 28 сая ам.долларын зээл авч цементийн үйлдвэр барих байсан хэдий ч одоог хүртэл цемеэтийн үйлдвэр ашиглалтанд ороогүй гэдэг.

C.Бямбацогт Зам тээврийн сайд болсны цаад зорилго нь  өөрийн эзэмшлийн газар руугаа Автовокзалыг нүүлгэх байсан хэмээн сэтгүүлч Отгон ам нээсэн байдаг. Дэлгэрүүлбэл,

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь Зам тээврийн сайд болонгуутаа  Авто тээврийн Үндэсний төв түүний салбаруудыг  нүүлгэж, “Номин холдинг” ХХК гэх ганцхан компаны   байруудад түрээсээр оруулжээ. Тус газрын байрлаж байсан  төрийн өмчийн байрууд эзэнгүй балгас болж, харин төсвийн мөнгө түрээс нэрээр Номинд очих боллоо.

С.Бямбацогт УИХ-ын гишүүн болсноосоо хойш өөрийн хамаарал бүхий маш олон компаниудад  тендэр, хөнгөлөлттэй зээл, концесс авсан хэрэгт удаа дараалан холбогдож байсан. Бүр Ховдын Дархан цаазат газарт хууль бусаар гянтболд бүлэглэж олборлосон хэрэгт холбогдсон ч хамтрагчид нь шоронд орж, С.Бямбацогт  хэргээ тусгаарлуулж чадсан гэх шуум бий.

Иргэдийн боломжийг цөмлөсөн тэрбээр өдгөө дараагийн сонгуульд даагаа нэхэхээр мотоцикл унаж, мориор давхин ард түмэнтэйгээ ойрхон явна.

Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань суманд ажиллахдаа мотоцикл унаж давхин олны нүдийг хужирлаж магтаал, зэмлэлийг зэрэг хүртэж явна.

Өрхийн орлого нь хаанаа ч хүрэхгүй, таллаж авсан талх, граммлаж авсан ногоогоо өрийн дэвтэрт тэмдэглүүлж байхад тоодоггүй гишүүд өнөөдөр дүрээ хувиргаж, эгэл амьдрал дунд ороод ирлээ.  Энэ жил "Намайг сонгоорой" гэхээсээ илүү эгэл хүний дүрд хувирцгааж хурга ишиг төрүүлэх нь холгүй явна. Малчдад хайртай, амьдралыг нь хамгийн сайн ойлгоцгоодог хүмүүс болж хувирцгаалаа.

Ажлаа хийх дөрвөн жилд улсыг цөлмөөд сонгууль дөхөхөөр иргэддээ хайр зарладаг гишүүд хэдэн жил бидний ирээдүйг хулгайлах вэ.

С.Бямбацогт  мэтийн төрөөс төрсөн тэрбумтануудаас салаагүй цагт Монголын төрд нүүрлэсэн хулгай дуусахгүй. Хулгайч нараа ахин дахин сонгосноор тэдний хийдэг ганц  ажил нь татвар төлөгчдийн цуглуулсан төсвийн мөнгийг тонон дээрэмдэх.

 

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.