| | USD/MNT 0₮

ЭМЯ:ХАЛДВАРТАЙ ФРАНЦ ИРГЭНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРТОЙ БАЙНА

ЭМЯ-наас ковид 19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 120 гаруй оронд халдвар тархсан бөгөөд Африкийн таван оронд шинээр бүртгэгджээ. Европ улсад халдварын тохиолдол нэмэгдсэн байна. Харин халдварын голомт болсон Хятад улсад тархалт намжсан байдалтай байна. 

БНХАУ-ын эмч нартай өчигдөр онлайн хурал хийж, дөрвөн хариу арга хэмжээг авч ажиллахаар болжээ. Манайд бол хөдөлгөөнийг хязгаарлах, хүн амын дунд мэдээлэл сурталчилгааг сайн өгөх арга хэмжээг эмнэлгийн ажилтнуудаас сайн дурынхнаар тараалгах, өөрийгөө тусгаарлах, онлайн утсаар зөвлөгөө өгөх зэргийг сайн зохион байгуулжээ. 

ЭМЯ-ны газрын дарга "1280 тохиолдлыг хяналтанд авч ажигласан. Ховдод тусгаарлагдсан гурван иргэний биеийн байдал сайн байгаа. Дарханд тусгаарлагдсан 10 иргэнийг тусгаарлаж ажигласан. Тус аймагт 72 хүн ажиглалтад байна. Франц иргэний биеийн байдал тогтвортой байгаа" гэв. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 120 гаруй оронд халдвар тархсан бөгөөд Африкийн таван оронд шинээр бүртгэгджээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.