| | USD/MNT 0₮

О.Хангай аварга шүгэл үлээж АЛДАРТ ЭХИЙН ОДОН олгодог хуульд өөрчлөлт оров

Хэдхэн сарын өмнө олны хайртай О.Хангай аварга алдарт эхийн одонгийн асуудлаар нэгэн шүгэл үлээж байв. Тодруулбал, Тэрбээр хэлэхдээ: "Хахуульгүй гэгддэг Алдарт эхийн одонгоо авч чадаагүй гэр бүлийнхээ бяцхан түүхээс хуваалцъя. Манай гэр бүл дөрвөн хүүхэд төрүүлсэн ч анхны хүүхдээ хоёр нас дөрвөн сартай байхад нь гэнэтийн ослоор алдсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас асуухад одоо үйлчилж буй “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн дөрвөн хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой юм байжээ. Эхнэр маань дөрвөн хүүхэд төрүүлсэн ч “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах боломжгүй гэдэг хариуг авлаа" гэсэн юм.

Тэгвэл улсын аварга О.Хангайгийн хүсэлтийг үндэслэн Ерөнхийлөгчийн  Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Энэ хуульд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, “Алдарт эх”-ийн одон авахад дэмжлэг үзүүлэх, дөрөв буюу зургаагаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож, “Алдарт эх”-ийн одон олгодог байх нэмэлт өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.