| | USD/MNT 0₮

Н.ГАНИБАЛ: Коммунист арга барилаар өнөөдөр хоршоо байгуулах гэж байгаа нь бол маш буруу гэдгийг албан ёсоор хэлье

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2024.05.13/ мэдээлэл өглөө. Энэ үеэр МУИХ-ын Гишүүн Н.Ганибал ийн мэдээлэв.

Тэрбээр, “Өнөөдөр шинэ хоршоо, чинээлэг малчин хөтөлбөрийг ман-аас сонгуультай холбогдуулан танилцуулж хэдэн арван тэрбумаар нь хурал цуглаан хийж хэдэн арван тэрбумаар төрийн алба хаагчдыг төрийн албад явуулж ингээд нийгмийн сэтгэл зүйд буруу ойлголт төрүүлж байгаад гүнээ харамсаж байгааг илэрхийлье. Ер нь хоршооны асуудал бол сүүлийн 34 жил бол явсан. Монголын ард түмэн малчдын хоршоо янз бүрийн хэллэгт хоршоо байгуулах санаачилга бол үе үеийн засгийн газар явуулж байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг ямар ч эдийн засгийн тооцоололгүй. Ямар ч бодит нөхцөл байдлыг бодитоор дүгнээгүйгээр шууд бүх нийтээр нь хоршоожуулах ийм аян хэзээ ч явж байгаагүй. Энэ бол харин социализмын үед гал залуус гээд арга хэмжээнүүд явдаг байсан. Тэр коммунист арга барилаар өнөөдөр хоршоо байгуулах гэж байгаа нь бол маш буруу гэдгийг албан ёсоор хэлье” гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.