| | USD/MNT 0₮
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр МАН-аас квот авахаар зэгсэн их усалгаа хийсэн хүмүүсийн нэг бол Б.Нямжав. Түүнийг улстөрийнхэн М.Энхболдын хүн гэдгээр нь андахгүй. Тиймээс ч өөрийгөө сүүлийн үед өв тээгч гэж нэрлэх болсон Б.Нямжав өмнө нь М.Энхболдын тэргүүлж байсан Монголын Морин спорт яяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Дүнжингарав бөхийн дэвжээний тэргүүн зэрэг ажлуудыг авсан.
Төв аймагтаа нэр дэвшихийн тулд өнгөрсөн 4 жилд бөх, моринд их хэмжээний хөрөнгө цацсан. Харамсалтай нь түүний нөр их хөдөлмөр талаар болж, өөрийг нь танихгүй Дархан-Уул, Сэлэнгийн тойргоор МАН-ын томчуудаа даган хэсэж байгаа.
Б.Нямжав өнгөрсөн жил л гэхэд Төв аймгийнхны нэгдсэн золголтыг Төв түмний золголт-2023 нэртэйгээр зохион байгуулж, нутгийнхандаа ил болсон. Түүнээс өмнө нь Б.Нямжавыг морь сонирхогчид, уяачид Улсын наадмын түрүү морьдын уяач гэдгээр нь л таньдаг байв.
Тэр Төв аймгийнхаа золголтыг зохион байгуулах үеэр Дүнжингаравын ирээдүйн аваргуудаа зодог шуудагжуулах аян гээчийг эхлүүлж аймгийн харьяат 6-18 насны бүх эрэгтэй хүүхдэд зодог, шуудаг бэлэглэж эхэлсэн. Ингээд ч зогсоогүй мань нөхөр Чингэлтэй дүүргийн III хороо, Peace tower-т байрлах Set club, Сүхбаатар дүүргийн III хороо, Seoul plaza д байдаг Choco Metropolis club баар, Баянгол дүүргийн XII хороо Castle club гэсэн том баарнуудын эзэн гэсэн шиг бийлэгжүү загнан аймгийнхаа 100 жилийн ойн бай шагналд баавар-тай загнасан.
Тухайлбал улсын наадмаар 5 давж начин болсон Э.Ууганбаяр, Төв аймгийнхаа 100 жилд түрүүлсэн Д.Хүдэрбулга начин нарт 20 сая, үзүүрлэсэн Б.Батмөнх заанд 15 сая, их шөвөгт үлдсэн Г.Ганжад начинд 10 сая төгрөг тус тус өгсөн.
Мөн аймгийн наадамд түрүүлсэн 3 шинэ арсландаа 10 сая, заандаа 5 сая, харцагааа 3 сая, хоёр начныхаа амжилтыг мялаах нэрээр 2 сая төгрөг тус тус өгч байв. Энэ бол ердөө түүний усалгааны багахан хэсэг нь.
Товчхондоо бол мань Б.Нямжав Төв аймгийнхныг бол бөх, мориор нь хөөргөж байгаад сонгогдчихно гэж бодсон хэрэг. Харамсалтай нь, нийслэлчүүдийг архи, пивоор угжиж олсон мөнгөөрөө аймгийн сонгогчдоо худалдаж авах гэсэн нь талаар болж одоо бүсчилсэн тойрогт хэрхэх учраа олохгүй сандарч байгаа гэсэн үг.
Ядахад Дархан, Сэлэнгийн иргэд бөх, морины байнд хууртахааргүй сэхээтэн ихтэй, сэргэлэн ажилч хүмүүс ихтэйг ч хэлэх үү. Эрхэм М.Энхболдын уяаны хүү ч энэ удаагийн сонгуульд бүдэрч унах нь гарцаагүй л болох байх даа.