| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Ойрын хавьтлын нийт 207 хүний шинжилгээний хариу СӨРӨГ буюу ХАЛДВАРГҮЙ гарлаа

Коронавирусын халдвар илэрсэн Франц улсын иргэнтэй ойрын хавьталд орсон хүмүүсийн шинжилгээний хариу гарсаар байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригийн мэдээлснээр "Халдвар авсан Францын иргэнтэй хамгийн ойр байсан есөн хүн /үүнд Англи Улсын иргэн багтаж буй/ болон бүгд 58 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан байна. Ингээд Францын иргэнтэй нэг, хоёрдугаар зэргийн хавьталтай 149+58 нийт 207 хүн шинэ коронавирусын халдвар аваагүй нь тогтоогдоод байна" гэсэн юм.

ШУУРХАЙ: Ойрын хавьтлын нийт 207 хүний шинжилгээний хариу СӨРӨГ буюу ХАЛДВАРГҮЙ гарлаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.