| | USD/MNT 0₮

Дуучин, сэтгүүлчээс малчин болсон хоёр

Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр малчин болоод нам гүмхэн амьдарч байгаа. Тэрбээр гэр бүлийнхээ хүнтэй ярилцаж байгаад хөдөө гарч мал маллахаар шийдсэн. Мал маллавал ам тосдоно, хөдөө л амьдрал байна. Амар амгалан хөдөө л ноёлж байна хэмээн ярих дуртай Баавар Шинэ хоршоо байгуулах хөдөлгөөний үеэр Хангайн бүсийнхээ малчдыг төлөөлж, хуралд суужээ. Тэрбээр би зургаан хүүхэдтэй. Хоёр хүүхдээ малчин болгохоор шийдсэн. Тэд сайн малчин болно" гэж ярилцлага өгчээ.

Харин МҮОНРТ-д сэтгүүлч, нэвтрүүлэгч хийдэг байсан Х.Эрдэнэбулган бас л малчин сэтгүүлч болоод хөдөө нүүж гарсан билээ. Мэргэжлээ малаар сольсон тэрбээр бүр хөдөөдөө аялал жуулчлал хөгжүүлж, гадаадын аялагчдыг хүлээж авч эхэлжээ. Гадаадын жуулчдад монгол ахуй, мал аж ахуйг сурталчилан таниулах их үйлсэд хүчин зүтгэж байгаа тэрбээр мөн Шинэ хоршоо хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлэн Хангайн бүсийнхээ малчдыг төлөөлж, хурал зөвлөгөөнд оролцож өөрийнхөө үг үзэл бодлоо илэрхийлжээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.