Б.Баярсайхан гишүүн англи хэлтэйгээ гайхуулав уу?
УИХ-ын сонгууль дөхсөн энэ өдрүүдэд сонгуульд нэр дэвшихээр горилж яваа хүмүүс тойргоо усалж тордож, тойрч явсаар байна. Тэдний нэг нь Завхан аймгаас их хуралд сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярсайхан энэ жил дахин сонгогдчих гээд л үзэж тарж яваа бололтой. Завхан нутгаасаа тэрбээр өнөө өглөө мэндчилж, гадаад хэл устайгаа гайхуулаад авав. Тодруулбал "Сүрлэг сайхан баруун дөрвөн аймгийн 78 сум 2 тосгонд ажиллаад Завхандаа ирж Улиастай хотоос мэндчилж байна. I love Uliastai. Missed my high heels 2024-05-11" гэжээ. Үүнийг нь уншсан хүмүүс "гадаад хэл ус гайхуулж байхаар гадагшаа гарч амьдраач, ядуу Монголд юугаа хийдэг ганган хүүхэн бэ" гэж даапаалжээ.