| | USD/MNT 0₮

Хагалгаа нь амжилттай болсон Д.Дагвадорж эх орондоо иржээ

Японы мэргэжлийн сүмогийн их аварга, Асашёорюү Д.Дагвадорж хорт хавдраар өвчилж, Япон улсад өнгөрсөн сард хавдрын хагалгаандаа амжилттай орсон билээ. Биеийн байдлаа тэнхрэхээр эх орондоо ирнэ хэмээн ярьсан тэрбээр эх орондоо иржээ. Цахим хуудсандаа "Сайхан эх орон минь сайн байна уу" гэсэн бичлэг хийжээ. Гэр бүлийнхээ хамт арлын Япон улсад багагүй хугацааг үдсэн тэрбээр ийнхүү эх орондоо ирлээ.

Асашёорюү Д.Дагвадорж сүүлийн үед олон нийтийн өмнө ил тод байр сууриа илэрхийлдэг болсон. Тэрбээр цахим хуудсандаа "...Амжилттай даваад гарна гэж найдаж байна. Хавдар. Ямар нь гэдгээс..." гэж бичсэн байсан. Дараа нь "Хагалгаа амжилттай болсон. Бүх зүйл сайхан" хэмээн бичсэн юм. Мөн түүнийг энэ жилийн сонгуульд Хангай бүс буюу 1 дүгээр тойргоос АН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гараад байгаа. Өөрөө бол энэ мэдээллийг үгүйсгэсэн билээ. 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.