| | USD/MNT 0₮

Х.Мөнхбаатар: Үндэсний бөхөөр 20 жил тоглолоо, гурван хүүгээ бөхөөр барилдуулахгүй

Үндэсний бөхөөр барилдаж байсан мөн өдгөө барилдаж байгаа бөхчүүд сэргээшийн талаар дуугарч, үг үзэл бодлоо илэрхийлдэг болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Төвөггүй тав давна гэдгээ мэдсээр хэрнээ допинг хэрэглэнэ гэж байхгүй. Допингийн төв гэж хогийн байгууллага Үндэсний бөхөөр 20 жил тоглолоо. А.Сүхбатаас М.Бадарч хүртэл. Технологи хөгжсөн өнөө үед 7-р сарын 12-нд шинжилгээ аваад олон хоног таг алга болчихдог нь ямар учиртай вэ? Хэн хаана хадгалаад хэзээ явуулсан шинжилгээний хариу одоо ирж байгааг таашгүй. 40-50 хоногийн хойно гэнэт л "Өө тэрнээс допинг илэрсэн" гээд л нэг бөхийг яллаад хэн ч биш болгоод хаячихдаг жишиг тогтлоо. Тамирчин хүнийг хамгийн муухайгаар доромжлох чинь допинг байхгүй юу. Нөгөө бөхчүүд нь эргээд Үндэсний бөхөө үзэн яддаг болчихно.
Цаг, тухайн үедээ сайн байгаа залуучуудаас илэрдэг. Би ч мөн адил сайн үедээ л хохирсон. Муу барилдахад шөвгийн дөрөвт үлдэнэ, сайн барилдахад түрүүлнэ гээд зодоглодог байх үедээ л допинг хэрэглэсэн болж хохирсон. Эрхээ хасуулна, цолоо хураалгана, аав ээж, ах дүү, нутаг усаараа яллуулна гэдэг мэдсээр байж, төвөггүй тав даваад шинжилгээнд орно гэдгээ мэдсээр атлаа допинг хэрэглэнэ гэж байхгүй шүү дээ. М.Бадарч сая 33 насандаа Улсын наадамд түрүүллээ. Дөрвөн жил эрхээ хасуулчихаад 37 насандаа Улсад түрүүлнэ гэж байхгүй. Ингээд нэг сайхан залуу зодог тайлахад хүрч байна. Э.Оюунболд одоо барилдахгүй шүү дээ. Аав нь Энхтөгс гээд эрүүл чийрэг биетэй сайхан ах байсан. Би уулзаж л явлаа. Тэгээд Э.Оюунболдын элдэв асуудлаас болж шаналж яваад л зүрх нь хаагдчихсан юм билээ шүү дээ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Магалжав аа, чи нэн тэргүүнд ажлаа өг. Бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй, бөхчүүдээ ойлгохгүй, зовлон, жаргалыг нь хуваалцаж чадахгүй байна. Үндэсний бөхийн ирээдүй болсон дүү нараа, битгий шинжилгээ өг. Хэрэв шинжилгээ өгөх юм бол хариугаа 24 цагийн дотор авна аа гэсэн шаардлага тавь.
Сэлэнгийнхэн Б.Орхонбаярыгаа, Завханыхан Лхагвагэрэлийгээ, Архангайнхан Сүхбатыгаа, Сүхбаатарынхан Өсөхбаярыгаа шинжилгээ өгүүлэхгүй байх хэрэгтэй. Хүний шинжилгээг авчихаад олон хоногоор алга болчихдог нь угаасаа хууль бус. Би гурван сайхан хүүтэй. Барилдуулахгүй. Допинг нэрээр сайхан залуусыг нухаж байхад яаж барилдуулах юм? Үндэсний бөхөд ид амжилт гаргаж яваа сайхан залуучуудаар нүд халтирмаар тоглож байна даа. Сүүлдээ Үндэсний бөх үзэгчгүй боллоо шүү дээ" гэжээ.
Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.