| | USD/MNT 0₮

Жүжигчин Ц.Ганзориг "Монголын мистер 2024" тэмцээнд амжилттай оролцжээ

Маск продакшны жүжигчин Ц.Ганзориг өөрийгөө өөрчилж, "Монголын мистер 2024" тэмцээнд амжилттай оролцож, 4-дүгээр байр эзэлжээ. Тэрбээр энэ талаараа цахим хуудсандаа "МБФХ 33 дахь удаагийн УАШТ “Монголын МИСТЕР 2024” тэмцээний /Фитнес ангилалд/ амжилттай оролцож 4-дүгээр байранд орж өөрийгөө ялан дийллээ. Нас 43-тай Ганзо нь 20 гаруй настай залуустай нэг тайзан дээр гарлаа. 120 хоногт 16 кг хасч 69 кгтай оролцлоо. Намайг хурцалж, урлаж,шаглаж өгсөн багшдаа мөргөе. Ширхэг будаа, дусал усны үнэ цэнэ,тамирчин хүний асар их тэвчээр шалгуурыг мэдэрлээ. Хамт олонд талархлаа, найздаа баярлалаа. Хайртай гэр бүлийнхэндээ баярлалаа. Энэ бол миний хувьд дөнгөж эхлэл" гэж сэтгэгдлээ бичжээ. 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.