| | USD/MNT 0₮

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 2409 АЛБА ХААГЧ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Улс, хот хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 16-ныг хүртэл хаасан.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хяналтын цэгээр нийслэл рүү 4216 тээврийн хэрэгсэлтэй 11.892 хүн нэвтрэн орж, 2783 тээврийн хэрэгслээр 7700 хүн гарч, нийт 6999 тээврийн хэрэгсэл 19.592 хүн нэвтэрчээ.

Эдгээр нь албан томилолттой 419, эмнэлгийн 139, гачигдалтай 208, ачаа тээврийн 1450 тээврийн хэрэгсэл байжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл, орон нутгийн нутаг дэвсгэрийг бүсчлэн хаах хяналтын 1020 цэгт цагдаа, дотоодын цэргийн 897 алба хаагч, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яам, Мал эмнэлэгийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төвийн 2409 ажилтан, алба хаагч 24:00 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хяналтын цэгээр нийслэл рүү 4216 тээврийн хэрэгсэлтэй 11.892 хүн нэвтрэн орж, 2783 тээврийн хэрэгслээр 7700 хүн гарч, нийт 6999 тээврийн хэрэгсэл 19.592 хүн нэвтэрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.